“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЭХЭЛЛЭЭ
Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсож, газар дээр нь шийдвэрлэх зорилгоор 2026 оны 04 дүгээр сарын 27-оос 29-ний өдрүүдэд зохион байгуулж буй “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т Шүүх шинжилгээний байгууллагаас инженер-техник, байгалийн ухаан, шүүх анагаах ухаан, криминалистик, эдийн засаг болон Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжилгээний лабораториудын дэвшилтэт тоног төхөөрөмж, шинжилгээний арга, аргачлалыг олон нийтэд танилцуулж, иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл болон гадаадын их, дээд сургуульд тэтгэлгээр суралцах боломжийн талаар мэдээлэл хүргэж, санал хүсэлт, өргөдөл хүлээн авч, шийдвэрлэх зэрэг өргөн хүрээтэй арга хэмжээг зохион байгуулан оролцож байна. Мөн 21 аймгийн Шүүх шинжилгээний нэгжүүд тухайн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж байна.









