ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Ганбаяр, Бүгд Найрамдах Солонгос Улсын Замын хөдөлгөөний корпорацын Инноваци, төлөвлөлтийн газрын гүйцэтгэх захирал Ну Мёнжин нар “Харилцан ойлголцлын санамж бичиг”-г байгуулж, цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагаагаа бататгалаа.
Энэхүү арга хэмжээнд тус корпорацын Зам тээврийн ослын шинжилгээний хэлтсийн ерөнхий менежер Чой Күйнам, ESG Бизнесийн хэлтсийн дарга Жон Чансог, ОДА төслийн менежер Им Жонсү болон бусад төлөөлөгчид оролцож, Монгол Улсад бүртгэгдэж буй зам тээврийн ослыг бууруулах зорилгоор авто техникийн шинжилгээний лабораторийн чадавхыг сайжруулах, шинжилгээний олон улсын арга, аргачлал, туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж, програм хангамжийг нэвтрүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, шинжээчдийг сургаж, дадлагажуулах ажлыг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.





