“ЗАЛУУ ОФИЦЕРЫН ХӨГЖЛИЙН ЖИЛ” 2026 НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Залуу офицерын хөгжлийн жил”-ийг угтан хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж, Батлан хамгаалах яам, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, залуу офицеруудын төлөөлөл оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилгаар 2023 оныг Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Залуу офицерын жил”, 2024 оныг “Ахлагчийн жил”, 2025 оныг “Ахлах офицерын жил” болгон зарлаж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч, бодлогын түвшинд шийдвэрлэсэн билээ.
Харин 2026 оныг “Залуу офицерын хөгжлийн жил” болгон зарласан нь тэдний хөгжлийг дэмжиж, албаны ур чадвар, нийгмийн манлайллыг дээшлүүлэхэд чиглэж байгаагаараа онцлог юм.




