СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Тус газраас Дотоод хэргийн их сургуультай хамтран криминалистикийн шинжээч, мэргэжилтнүүдийн ажлын ачааллыг бууруулах, хэргийн газрын үзлэгийн чанар, үр дүнг сайжруулах зорилгоор 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс мөн оны 04 дүгээр сарын 12-ны хооронд “Хэргийн газарт мөртэй ажиллах арга зүй” сэдэвт мэргэшүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Энэхүү сургалтад нийтлэг чиг үүргийн нэгжийн алба хаагчид болон төв, нийслэл, орон нутгийн хүрээлэн буй орчны шинжээч, гарын хээний санч зэрэг 26 алба хаагч хамрагдсан.
Уг сургалтаар шинжлэн магадлахуйн онол, хэргийн газрын үзлэгийн ойлголт, онцлог, холбогдох эрх зүйн зохицуулалт, хэргийн газраас төрөл бүрийн ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлж, бэхжүүлэх,битүүмжлэх, шүүх гэрэл зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг олон талын мэдлэг, ур чадварыг олгосон чухал ач холбогдолтой сургалт болж өндөрлөлөө.



