Эхлэл

Мэдээ

Танилцуулга

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-04-10
438

Тус газраас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран өнөөдөр (2026.04.10) “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал” сэдэвт сургалт зохион байгуулсан бөгөөд ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны мөрдөгчид болон хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээ хариуцсан шинжээч, мэргэжилтнүүд хамрагдлаа.  

Сургалтын үйл ажиллагааг Ханнс-Зайделийн сангийн Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч Felix Glenk, Дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Халиунбаяр нар нээж, урилгаар Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Академич, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ч.Доржсүрэн “Модны хожуулын хэмжилтээр модны эхний диаметр, эзлэхүүнийг тогтоох нь” сэдвээр,  мөн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) Г.Бүрэнбаатар “Ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ, хохирол тооцох аргачлал” сэдвээр тус тус хичээл заасан нь онцлог байлаа.

Мөн оролцогчид хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны явцад ургамал, амьтан, мод, ус, хөрсний дээжийг бэхжүүлэх, битүүмжлэх, тээвэрлэх ажиллагаанд анхаарах асуудлуудыг хэлэлцэж, мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн практик ач холбогдолтой сургалт болж өндөрлөлөө.

 

 

 

Эхлэлд очих