ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХАРЬЯА АКАДЕМИ, ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦАХ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Шүүх шинжилгээний байгууллагын захиалгаар 2026-2027 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа академи, их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт элсүүлэн суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Мэргэжлийн чиглэл:
- Шүүх шинжилгээ
- Хууль сахиулах салбарын мэдээллийн технологийн аюулгүй байдал
- Албаны үйл ажиллагааны сэтгэл судлал
Элсэгчдэд тавигдах шаардлага:
- Орос хэлний мэдлэгтэй;
- Бие бялдрын болон сэтгэцийн эрүүл мэндийн зохих шалгуурыг хангасан байх;
- Ял шийтгэлгүй;
- 17-25 хүртэл насны иргэн;
- Бүрэн дунд боловсролтой, ерөнхий боловсролын сургуулийг А, В үнэлгээтэй суралцаж төгссөн, төгсөж байгаа эсхүл магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-2 дугаар дамжаанд 3.4-өөс дээш голч дүнтэй суралцаж байгаа;
- Алба хаагч бол захиалагч байгууллагад 3-аас доошгүй жил А, В буюу түүнтэй тэнцэх үнэлгээтэй ажилласан 27 хүртэлх настай байх;
- Албаны сахилга, ёс зүйн зөрчил дутагдал гаргаж байгаагүй байх;
Бүрдүүлэх материал:
- Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Боловсролын гэрчилгээ, диплом эх хувиараа болон нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Гурван үеийн намтар;
- Иргэний ял шийтгэлтэй эсэх талаар лавлагаа;
- Одоо суралцаж буй сурагч, оюутан бол сургуулийн тодорхойлолт, сургалтын голч дүнгийн хуулбар;
- Төрийн албан хаагчийн анкет;
- 3*4 хэмжээтэй цээж зураг 4 хувь;
- Гадаад паспортын хуулбар;
- Бүртгэлийн хураамж 80.000 (бэлэн) төгрөг.
Бүртгэл:
Бүртгүүлэгч нь 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс мөн оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 17:00 цаг хүртэлх хугацаанд суралцах чиглэлийн дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрын 403 тоот өрөөнд холбогдох материалаа авч ирэн бүртгүүлнэ.
(Жич: Бүртгүүлэгч нь мэргэжлийн чиглэлийг сонгон бүртгүүлэх бөгөөд бүртгүүлснээс хойш мэргэжлийн чиглэлийг солих, өөрчлөх боломжгүй)
Холбогдох утасны дугаар: 51266345, 88053368