ИТГЭМЖЛЭЛИЙН МАГАДЛАХ ҮНЭЛГЭЭНД ХАМРАГДАЖ БАЙНА
Тус байгууллагын Байгалийн ухаан, Инженер-техник, Криминалистикийн үндсэн чиг үүргийн нэгжүүдийн Цахим технологи, инженер-техник, авто техник, ДНХ, хими, физик, биологи, гарын мөр, мөр судлал, бичиг баримт, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээ зэрэг 12 төрлийн шинжилгээний лабораториуд 2025 онд ISO/IEC 17025:2017 (ISO/IEC 17025:2018) стандартын шаардлагыг хангаж, “Итгэмжлэлийн гэрчилгээ” авсан бөгөөд үргэлжлэн MNS ISO/IEC 17025:2018 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораториудын чадавхад тавих стандарт”, Үндэсний итгэмжлэлийн төвийн бодлогын баримт бичиг, холбогдох итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхэд магадлах үнэлгээ хийхээр Үндэсний итгэмжлэлийн төвийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Л.Баяржаргал, техникийн шинжээч Э.Бадралмаа нар ажиллаж байна.


