Утас: (+976)51264018 | Цахим шуудан: info@nfa.gov.mn | Сайтын бүтэц | Иргэд хүлээн авч уулзах цагийн хуваарь ENGLISH
ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДАХ ИРГЭНД ТАВИХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА, БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ
2026-04-07
845
Бүртгүүлэгчид тавих ерөнхий шаардлага:
(Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэг)
- Монгол Улсын иргэн байх;
- Мэргэжлээрээ 10, түүнээс дээш ажилласан туршлагатай байх;
- Мэргэжил, мэргэшлийн зэрэг, цолтой байх;
- Сэтгэц, зан үйлийн эмгэггүй байх;
- Ял шийтгэлгүй байх;
- Тусгай мэдлэг эзэмшсэн тухай мэргэжлийн үнэмлэх, дипломтой байх.
Бүрдүүлэх бичиг баримт:
(Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/267 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт “Мэдээллийн сан үүсгэх, мэдээллийн санг нийтэд танилцуулах журам”-ын 2.3 дахь хэсэг)
- Өргөдөл; (шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг хүссэн)
- Иргэний үнэмлэхийн лавлагаа (E-Mongolia цахим системээс авах);
- Төрийн албан хаагчийн анкет;
- Ажлын байрны тодорхойлолт;
- Мэргэжлээрээ 10, түүнээс дээш жил ажилласан тухай нотломж;
- Боловсролын гэрчилгээ, диплом, мэргэжил, мэргэшлийн үнэмлэх эх хувиараа, дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт (E-Mongolia цахим системээс авах);
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх сүүлийн 10 жилийн тодорхойлолт (E-Mongolia цахим системээс авах);
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх, байгаа эсэх тодорхойлолт (E-Mongolia цахим системээс авах);
- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тодорхойлолт (СЭМҮТ-өөс авах);
Холбогдох утасны дугаар: 266345, 9811-4437
