Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ХАРЬЯА ХҮРЭЭЛЭНГҮҮДТЭЙ ТАНИЛЦАЖ БАЙНА
2024-01-17
265

Шинжлэх ухааны академитай 2023 онд “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулж, салбарын үйл ажиллагаанд тулгамдсан асуудлыг эрдэм шинжилгээ, туршилт судалгаанд тулгуурлан шийдвэрлэх боломжит гарцыг тодорхойлох, шинжлэх ухаан, судалгаа хөгжүүлэлтийн үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэхэд чиглэсэн хамтарсан инновац, технологийн төсөл, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний сэтгүүл хөгжүүлэлт, бүтээл гаргах зэргээр хамтран ажиллахаар болсон.

Дээрх ажлын хүрээнд Шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчид тус академийн харьяа  Биологийн хүрээлэн, Хими, химийн технологийн хүрээлэн, Физик, технологийн хүрээлэн, Математик, тоон технологийн хүрээлэн, Тархи, сэтгэл судлалын хүрээлэн зэрэг 16 хүрээлэнгийн үйл ажиллагаатай 2024 оны 01 дүгээр сарын 16-наас 01 дүгээр сарын 19-ний өдрүүдэд хуваарийн дагуу танилцаж байгаа бөгөөд өдөрлөгийн үеэр харилцан туршлага, санал солилцох, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлохыг зорьж байна.

Эхлэлд очих