Утас: (+976)51264018 | Цахим шуудан: info@nfa.gov.mn | Сайтын бүтэц | Иргэд хүлээн авч уулзах цагийн хуваарь ENGLISH
“БИДНИЙ НӨХӨРЛӨЛ” СПОРТЫН ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
2026-03-13
330
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг угтан зохион байгуулж буй Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний “Бидний нөхөрлөл” спортын цогцолбор тэмцээний нээлтийн арга хэмжээ “Алдар” спорт хороонд өнөөдөр /2026.03.13/ зохион байгуулагдлаа.
Тэмцээнд Төрийн цэргийн болон хууль сахиулах 13 байгууллагын 180 гаруй удирдах албан тушаалтнууд “Буудлага”, “Биллиард”, “Гар бөмбөг” гэсэн спортын гурван төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр “Гар бөмбөг”-ийн төрлөөр үргэлжилж байна.
Нийт баг, тамирчдад амжилт хүсье.



