Эхлэл

Мэдээ

Танилцуулга

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эмийн аюулгүй байдал, тандалт судалгааны газрын дарга П.Цэцгээ, Эм шинжлэх лабораторийн даргын албан үүрэг гүйцэтгэгч Ш.Сонинхүү нар болон холбогдох бусад албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
2023-10-19
665

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Даваа болон холбогдох албан тушаалтнууд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эмийн аюулгүй байдал, тандалт судалгааны газрын дарга П.Цэцгээ, Эм шинжлэх лабораторийн даргын албан үүрэг гүйцэтгэгч Ш.Сонинхүү нар болон холбогдох бусад албан тушаалтнуудыг энэ оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр шүүх шинжилгээний байгууллагын үйл ажиллагааг танилцуулж, эмийн шинжилгээний чиглэлээр ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж, урвалж бодисын нөөцөд тулгуурлан туршилт судалгаа хийж, үр дүнг практикт нэвтрүүлэх зэргээр хамтран ажиллахаар санал солилцож ажиллалаа.

Эхлэлд очих