Эхлэл

Мэдээ

Танилцуулга

АЛБА ХААГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2026-02-16
401

Нэгдсэн Үндэсний байгууллагын Энхийг сахиулах төвөөс, Египетийн хөгжлийн хамтын ажиллагааны агентлагтай хамтран Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Каир хотод зохион байгуулсан “Мөргөлдөөний бүс нутаг дахь энгийн иргэдийн хамгаалалт” сэдэвт сургалтад Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч М.Билгүүн, Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Бор-Өндөр сум дахь Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч, цагдаагийн ахмад М.Өлзийжаргал нар 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс мөн оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулагч талын санхүүжилтээр амжилттай хамрагдаж, “Гэрчилгээ” гардан авлаа.  
Тус сургалтаар Нэгдсэн Үндэсний байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхийг хангах, хүний эрхийн холбогдох эрх зүйн актууд, замын хөдөлгөөний дүрэм, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах зэрэг сэдвүүдийн хүрээнд хичээл заасан бөгөөд бусад улс орнуудын ижил төрлийн чиг үүргийн байгууллагуудын сайн туршлагаас суралцан, мэдээлэл солилцсон  үр дүнтэй сургалт боллоо.

Эхлэлд очих