Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ОЛОН УЛСЫН ХУРАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
2026-02-16
331

Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотод Нэгдсэн Үндэсний байгууллагын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас Төв Азийн бүс нутгийн мэдээлэл, зохицуулалтын төвтэй хамтран зохион байгуулсан “Химийн бодисын талаарх хамтын ажиллагаа, зохицуулалтын хүчин чармайлтыг бэхжүүлэх нь” сэдэвт хуралд Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Ламчин 2026 оны 02 дугаар сарын 12-ноос 13-ны өдрүүдэд оролцлоо. 
Хуралд Төв Азийн орнуудын төлөөлөгчид болон НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC),Афганистан, Болгар, Энэтхэг, Иран, Хятад, Пакистан, Турк, Беларусь зэрэг улсын холбогдох байгууллагууд, мөн олон улсын байгууллагуудын төлөөлөл хамрагдлаа.
Оролцогчид мансууруулах бодистой тэмцэх бодлого, хяналт, илрүүлэлт, шинжилгээ, эрх зүйн зохицуулалт болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны туршлагаа харилцан танилцуулж, санал солилцсон үр дүнтэй хурал болж өндөрлөлөө.

Эхлэлд очих