Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ НЭГДСЭН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
2026-02-13
300

 

Шүүх шинжилгээний байгууллагаас өнгөрсөн оны ажлын үр дүн, гүйцэтгэлээ дүгнэн хэлэлцэж, тулгамдсан асуудлаа шийдвэрлэх арга замаа тодорхойлж, дэвшилтэд техник, технологи, арга аргачлалд тулгуурлан ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх  зорилгоор Удирдах ажилтны 2026 оны нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг өнөөдөр /2026.02.13/ зохион байгуулж байна.

Сургалт, зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, тус яамны  Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Оростогоо болон Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд, удирдах ажилтнууд оролцлоо.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хэлсэн үгэндээ -Шүүх шинжилгээ бол хэрэгт авагдсан ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй, хараат бусаар дүгнэлт гаргаж, хэрэг маргааныг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг салбар гэдгийг онцолж, Шүүх шинжилгээний байгууллагыг бэхжүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Сургалт, зөвлөгөөнийг “Шүүх шинжилгээний байгууллагын системийн динамик загвар”, “Багийн ажиллагаа”, “Манлайлах ур чадвар”, “Технологийн хөгжил дэвшил” болон “Удирдлага, алба хаагч хоорондын харилцаа” зэрэг сэдвийн хүрээнд мэргэшсэн сургагч багш нар үргэлжлүүлэн явуулж байна.  

 

Эхлэлд очих