Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ЗЭРЛЭГ АМЬТНЫ ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ОЛОН УЛСЫН НИЙГЭМЛЭГИЙН /SWFS/ СТАНДАРТЫН ШААРДЛАГЫГ БҮРЭН ХАНГАЛАА
2026-02-09
246

Зэрлэг амьтны шүүх шинжилгээний олон улсын нийгэмлэг /SWFS/-ийн үнэлгээнд тус газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын ДНХ, Митохондрийн ДНХ-ийн шинжилгээний лаборатори болон Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораториуд хамрагдсан бөгөөд үнэлгээг SWFS-ийн стандарт, удирдамжийн шалгуур үзүүлэлтийн дагуу гүйцэтгэсэн.

Үнэлгээний дүнгээр дээрх лабораториуд нь зэрлэг амьтны шүүх шинжилгээний ерөнхий стандарт, ДНХ болон нуклеотидын дараалал тогтоох, морфологийн шинжилгээний стандартын шаардлагыг бүрэн хангаж байгааг албан ёсоор тогтоож “Certificate of Compliance” буюу Нийцлийн гэрчилгээ олголоо.

Эхлэлд очих