ОЛОН УЛСЫН ХУРАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Mансууруулах бодисын шинжилгээний Олон улсын лабораториудын “The Colombo Plan” холбооноос Мароккогийн Хаант Улсын Үндэсний аюулгүй байдлын ерөнхий газартай хамтран зохион байгуулсан “Шүүх шинжилгээний байгууллагуудын Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын шинжилгээний лабораторийн эрхлэгч нарын 5 дахь удаагийн олон улсын симпозиум”-д Байгалийн ухааны шинжилгээний газрын Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Д.Золзаяа 2026 оны 01 дүгээр сарын 17-ноос 25-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулагч талын зардлаар оролцлоо. Уулзалт, симпозиумд 40 улсын 60 гаруй шинжилгээний лабораторийн эрхлэгч нар оролцож, цагдаагийн дэд хурандаа Д.Золзаяа “Монгол Улсад түгээмэл илэрч буй мансууруулах бодис, шинэ төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын чиг хандлага” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.




