Эхлэл

Мэдээ

Танилцуулга

Шүүх шинжилгээний ерөнхий газраас ДНХ-ийн шинжилгээний онцлогийг таниулах зорилгоор “DNA WORKSHOP” хэлэлцүүлгийг зохион байгууллаа
2023-10-19
514

Шүүх шинжилгээний ерөнхий газраас жил бүр уламжлал болгон ДНХ-ийн шинжилгээний онцлогийг таниулах зорилгоор “DNA WORKSHOP” хэлэлцүүлгийг зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн арга хэмжээг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба болон Ханнс Зайделийн сантай хамтран Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, Хил хамгаалах ерөнхий газрын Эрүүл мэндийн алба, Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лаборатори, Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургууль, Дотоод хэргийн их сургуулийн Шинжлэн магадлахуйн институтийн төлөөллүүдийг оролцуулан зохион байгуулж байна.

Тус арга хэмжээ нь ан амьтан, ургамалд хийх ДНХ-ийн шинжилгээ, митохондрийн ДНХ-ийн шинжилгээний онцлогийг таниулах, амьтны сан бий болгох, “BOLD” системд мэдээлэл оруулах мэдлэг, ур чадвар олгох зэрэг харилцан туршлага солилцох, хамтран ажиллах ач холбогдолтойгоороо онцлог бүхий хэлэлцүүлэг болж байна.

Эхлэлд очих