АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
Шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчид Төрийн дээд одон медаль, салбарын шагналаар шагнагдлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх эмнэлгийн амбулаторийн тасгийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Ц.Бадрал, мөн газрын ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл ахмад О.Оюунбаясгалан, “Цэргийн хүндэт медаль”-аар Санхүү, хангамжийн газрын Ашиглалт засвар үйлчилгээний хэлтсийн цахилгааны инженер, цагдаагийн хошууч Ж.Батжаргал,
“Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Гомбо, Шүүх эд эсийн шинжилгээний лабораторийн лаборант, цагдаагийн ахлах ахлагч Б.Урнаа,
Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”-ээр Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх эд эсийн шинжилгээний лабораторийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Б.Наранбямба, Шүүх эмнэлгийн амбулаторийн тасгийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Т.Номинцэцэг, Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн ахлах сэтгэцийн эмч, цагдаагийн дэслэгч Ц.Долгорсүрэн, мөн тасгийн сэтгэцийн эмч, цагдаагийн дэслэгч Д.Аззаяа, Шүүх эмнэлгийн шинжилгээний тасгийн шил сав угаагч Э.Мягмарсүрэн, Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.Цэндхүү, Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч И.Ганболор, мөн хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Л.Бямбатуяа,
“Байгаль орчны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Байгалийн ухааны шинжилгээний газрын Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн ахлах шинжээч, цагдаагийн дэслэгч Г.Мөнхчулуун, шинжээч, цагдаагийн дэслэгч М.Дамдинпүрэвням,
Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Цагдаагийн дэд ахлагч” цолоор Инженер-техникийн шинжилгээний газрын Цахим технологийн шинжилгээний лабораторийн шинжээч Т.Чойжилсүрэн, Авто техникийн шинжилгээний лабораторийн шинжээч Б.Очирбат, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Захиргаа, удирдлагын газрын Авто ашиглалт, засвар үйлчилгээний хэлтсийн шуурхай албаны жолооч М.Тэмүүлэн, Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн туслах ажилтан Б.Шинэтөр, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Д.Янжинлхам нар шагнагдаж, мөн “FORENSIC HACKATHON-2025” инновацын шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд амжилттай оролцсон алба хаагч нарт “БАТЛАМЖ” гардуулан өглөө.
Хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, цол, шагнал гардан авсан алба хаагч Та бүхэнд баяр хүргэж, ажлын амжилт хүсье.







