Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
2025-12-26
550

Шүүх шинжилгээний байгууллага тайлангийн хурлаа өнөөдөр /2025.12.26/ зохион байгуулж, 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, ололт амжилтаа хэлэлцэн дүгнэлээ.

Тус байгууллага нь энэ онд хуулиар хүлээсэн үүрэг, дэвшүүлсэн зорилго, зорилтоо амжилттай гүйцэтгэж, цахим шилжилт хийж, үйл ажиллагаандаа олон улсын стандартыг төлөвшүүлж, магадлан итгэмжлэгдсэн лабораторид үзлэг, шинжилгээ хийх орчин нөхцөлийг бүрдүүлж, шинэ төрлийн шинжилгээ хийхэд шаардлагатай техник, технологи, программ хангамж, арга, аргачлалыг нэвтрүүлж, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоож, шинжээч нарыг мэргэшүүлэх болон давтан сургалтад хамруулж, Бүсийн шүүх шинжилгээний төвүүдийн үйл ажиллагааг жигдрүүлэхэд тодорхой үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж, мэргэшсэн чадварлаг хүний нөөцийг бүрдүүлж ажиллалаа.

Мөн энэ үеэр албан тушаалын тодорхойлолт, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилго, зорилтоо амжилттай хэрэгжүүлэн, сахилга, ёс зүйн зөрчилгүй, идэвх зүтгэл, үр бүтээл гарган бусдыгаа манлайлан ажилласан “Тэргүүний хамт олон”, “Хөдөлмөрийн аварга”, “Ажил мэргэжлийн аварга” болон “Оны онцлох” алба хаагч нарыг шагнаж, урамшууллаа.

Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах шинжлэх ухааны баталгаа болох эрхэм зорилгын төлөө хүчин зүтгэж буй алба хаагч Та бүхэнд ажлын амжилт хүсэн ерөөе.  

Эхлэлд очих