Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН УЛСЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
2025-12-25
283

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолын дагуу улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй  Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг өнөөдөр /2025.12.25/ Шүүх шинжилгээний ерөнхий газарт эхэллээ.

Уг үзлэг нь 2025 оны 12 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын дарга С.Нямбаяр, Архивын ерөнхий газрын Мэдээлэл технологийн газрын дарга, Архив албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын ахлах байцаагч Х.Төмөрбаатар, Хяналт, шинжилгээ-үнэлгээний газрын Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын Улсын байцаагч С.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна.

Эхлэлд очих