Эхлэл

Мэдээ

Танилцуулга

“ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2025-12-19
322

Азийн сангийн санаачилгаар Монгол Улсын Шүүхийн академи, Прокурорын ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Экологийн цагдаагийн алба хамтран хэрэгжүүлж буй “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх нь” төслийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр зохион байгуулагдаж, тус газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Халиунбаяр, Байгалийн ухааны шинжилгээний газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Золзаяа болон Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн алба хаагчид оролцлоо.

Төслийн нээлтийн үйл ажиллагаанд Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ричард Буанган, Азийн сангийн суурин төлөөлөгч Сара Тэйлор нар оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд Азийн сангийн Хууль, шүүх эрх мэдлийн хөтөлбөрийн захирал Г.Гантулга төслийн зорилт, хэрэгжүүлэх ажлын талаар танилцууллаа.

Уг төсөл хэрэгжсэнээр Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний чиглэлээр мэргэшсэн гадаад эксперттэй хамтран шинжээч мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг үе шаттай зохион байгуулах мөн шинжээчдэд зориулсан онлайн менторшип хөтөлбөр хэрэгжүүлэх, шинжилгээний багаж хэрэгслээр хангагдах зэрэг нөхцөл бүрдэж байна.

 

Эхлэлд очих