Эхлэл

Мэдээ

Танилцуулга

“ТАЛАРХЛЫН ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-12-11
484

Шүүх шинжилгээний байгууллагын 2025 оны “Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө”-ний хүрээнд алба хаагчдын ажиллах урам зориг, бүтээлч хандлагыг нэмэгдүүлэх, хамт олны дунд эерэг соёлыг төлөвшүүлэх зорилгоор “Талархлын өдөр”-ийг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд алба хаагчид идэвхтэй оролцож, бие биедээ талархлын үгс илгээсэн бөгөөд хамгийн олон талархлын захидал хүлээн авсан алба хаагчаар Чанарын баталгаажуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Мөнхбат, Криминалистикийн шинжилгээний хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэ-Очир, Бүртгэл, мэдээлэл технологийн хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Бадамсайхан, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын үйлчлэгч А.Маналмаа нар тодорч, хамт олныхоо талархал, хүндэтгэлийг хүлээлээ.

Та бүхэндээ ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эхлэлд очих