“Эдийн засгийн болон Хөрөнгийн үнэлгээний тайланд шинжилгээ хийхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа
Шүүх шинжилгээний тухай хууль, холбогдох журмыг эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдүүдэд нэг мөр ойлгуулан хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд Сангийн Яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Эдийн засгийн шинжилгээний газраас санаачлан 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Эдийн засгийн болон Хөрөнгийн үнэлгээний тайланд шинжилгээ хийхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Уг зөвлөгөөнд Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах, Эрүүгийн цагдаагийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Хөрөнгийн үнэлгээний институт, Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн төлөөллүүд оролцож, эдийн засгийн болон хөрөнгийн үнэлгээний тайланд шинжилгээ хийхэд учирч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх чиглэлээр санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.



