Эхлэл

Мэдээ

Танилцуулга

АЛБА ХААГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2025-12-03
309

Бүгд Найрамдах Солонгос Улсын Экспорт-Импорт банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Шүүх шинжилгээний байгууллагын хүчин чадлыг сайжруулах төсөл (МОН-22)”-ийн хүрээнд Шүүх анагаах ухааны шинжилгээний газар болон Бүсийн шүүх шинжилгээний төв, аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 10 шинжээч эмч тус улсын Сөүлийн их сургуулийн Шүүх эмнэлгийн хүрээлэнд 4 дүгээр ээлжийн сургалтад 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл амжилттай хамрагдаж, гэрчилгээ гардан авлаа.

Шинжээч эмч нар тус улсын Үндэсний шүүх шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагаа, шүүх анагаах ухааны шинжилгээний орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмж, арга аргачлалтай танилцаж, судалгааны чиглэлээр санал солилцон, туршлага судалсан үр дүнтэй сургалт боллоо.

 

Эхлэлд очих