Утас: (+976)51264018 | Цахим шуудан: info@nfa.gov.mn | Сайтын бүтэц | Иргэд хүлээн авч уулзах цагийн хуваарь ENGLISH
“ШИНЖЛЭН МАГАДЛАХУЙН ОРЧИН ҮЕИЙН АСУУДАЛ-2025” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
2025-12-02
304
Дотоод хэргийн их сургуультай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шинжлэн магадлахуйн орчин үеийн асуудал” сэдэвт 12 дахь удаагийн эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Дотоод хэргийн их сургуулийн “Соёмбот” танхимд амжилттай зохион байгууллаа.
Тус хуралд шинжлэн магадлахуйн онол, арга зүй, эрх зүйн асуудлыг хөндсөн нийт 34 илтгэл ирүүлснээс шилдэг 8 илтгэлийг шалгаруулан хэлэлцүүлж, “БАТЛАМЖ” гардууллаа.
Энэхүү хурал нь олон нэр төрлийн шүүх шинжилгээ хийх аргачлал, стандарт, эрх зүйн зохицуулалттай холбоотой тулгамдсан асуудлуудыг хөндөн, шийдвэрлэх гарц гаргалгааг эрэлхийлсэн үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.












