Эхлэл

Мэдээ

Танилцуулга

“ШИЛДЭГ ТӨСӨЛ” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНД ОРОЛЦЛОО
2025-11-28
254

Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит “Шилдэг бүтээл, “Шилдэг илтгэл”, “Грант олгох төсөл” шалгаруулах 5 дахь удаагийн уралдааны “Суурь судалгааны төсөл” төрөлд Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх эд эсийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн хошууч Д.Долгормаа, ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.Наранбямба, шинжээч, цагдаагийн дэслэгч Э.Халиун, Э.Төрболд, лаборант, цагдаагийн ахлах ахлагч Б.Урнаа, У.Сувд-Эрдэнэ, Э.Энхдөлгөөн нарын хамтарсан “Гистохимийн будгийг практикт нэвтрүүлснээр зарим нас баралтын шалтгааныг нарийвчлан тодорхойлох нь” сэдэвт төсөл, “Хавсарга судалгааны төсөл” төрөлд Дотоод хэргийн их сургуулийн Криминалистикийн шинжилгээний тэнхимийн профессор, доктор (Ph.D), цагдаагийн дэд хурандаа 3.Сүлд, Криминалистикийн шинжилгээний газрын Мөр судлалын шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн хошууч Д.Дашзэвэг нарын хамтарсан “Амьтны биед хэмжилт хийх криминалистикийн арга зүй” сургалтын төлөвлөгөө тус тус шилдгээр шалгарлаа.

Та бүхний цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд амжилт хүсье.

 

Эхлэлд очих