ХБНГУ-ЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГАД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ.
ХБНГУ-ЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГАД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бавари мужийн “Нийтийн удирдлагын менежмент”-ийн сургуулийн Нийгмийн ухааны тэнхимийн орлогч дарга, доктор (PhD) Sebastian Allersteder болон тус Их сургуулийн магистрын хөтөлбөрт суралцагч, Хамбург, Умард Райн-Вестфален, Бавари мужийн цагдаагийн байгууллагын төлөөлөгчид 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тус газарт албан айлчлал хийж, шүүх шинжилгээний байгууллагын шинжилгээний лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа.
Дээрх арга хэмжээний хүрээнд тус газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Халиунбаяр болон холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийж, шинжээч, мэргэжилтнийг чадавхжуулах, давтан сургах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан санал солилцлоо.






