Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-10-16
1319

Криминалистикийн шинжилгээний газрын Бичиг баримтын шинжилгээний лабораторийн алба хаагчид Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв, Монголын нотариатчидын танхим, Төрийн үнэт цаас хэвлэл ХХК, Адмонпринт ХХК, Соёмбопринт ХХК, Ю Би Пи ХХК зэрэг нийт 10 байгууллагын төлөөлөлтэй хамтран “Үнэт цаас, бичиг баримтын нууцлал, үйлдвэрлэл” сэдэвт нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Шинжээчдийн хуурамч бичиг баримт илрүүлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бичиг баримтын төрөлжсөн санг баяжуулах, мөн үнэт цаас захиалагч болон хэвлэлийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн үр дүнтэй зөвлөгөөн болж өндөрлөлөө.

Эхлэлд очих