Эхлэл

Мэдээ

Танилцуулга

"ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН АХЛАХ ОФИЦЕРЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ" ӨНДӨРЛӨЛӨӨ
2025-10-15
1189

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2025 оныг "Ахлах офицерын жил" болгон зарласантай холбогдуулан “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлах офицерын чуулга уулзалт" хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.

Хаалтын арга хэмжээнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, хошууч генерал Д.Баасандамба, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба, Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Буянбат, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, ахлах офицеруудын төлөөлөл оролцлоо.

Энэхүү чуулга уулзалтын хүрээнд “Ахлах офицерын манлайлал ба удирдах ур чадвар” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж, шилдэг илтгэгч болон шилдэг ахлах офицеруудыг шалгаруулан шагнаж урамшууллаа.

“Шилдэг ахлах офицер”-оор Криминалистикийн шинжилгээний газрын Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх хэрэгслийн шинжилгээний лабораторийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Б.Мөнх-Од;

“Шилдэг илтгэгч”-ээр Эрдэм шинжилгээ, сургалт, хөгжүүлэлтийн төвийн эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч М.Эрдэнэжаргал нар шалгарлаа.

Мөн үеэр “Шилдэг инновацын бүтээл” болон “Брэнд бүтээгдэхүүн”-ий үзэсгэлэн дэлгэлээ.

Эхлэлд очих