Эхлэл

Мэдээ

Танилцуулга

"ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН АХЛАХ ОФИЦЕРЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ" ЭХЭЛЛЭЭ
2025-10-14
1218

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2025 оныг “Ахлах офицерын жил” болгон зарласантай холбогдуулан түүний ивээл дор зохион байгуулагдаж буй “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлах офицерын чуулга уулзалт” өнөөдөр эхэллээ.

Чуулга уулзалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд “Ахлах офицерын манлайлал ба удирдах ур чадвар” сэдвийн хүрээнд байгууллагуудаа төлөөлсөн шилдэг ахлах офицерууд эрдэм шинжилгээний илтгэлээ хэлэлцүүлж байна.  

Шүүх шинжилгээний ерөнхий газрыг төлөөлөн Эрдэм шинжилгээ, сургалт, хөгжүүлэлтийн төвийн эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч М.Эрдэнэжаргал “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын соёл: Ахлах офицерын нөлөөлөл” сэдэвт илтгэл хэлэлцүүллээ.

Чуулга уулзалтад Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нийт 400 орчим ахлах офицер оролцож байгаагаас Шүүх шинжилгээний ерөнхий газар, Нийслэлийн шүүх шинжилгээний газар, Бүсийн шүүх шинжилгээний төв, аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах офицеруудын төлөөлөл оролцож байна.

Эхлэлд очих