Эхлэл

Мэдээ

Танилцуулга

АЛБА ХААГЧДЫН МЭРГЭШЛИЙН ТҮВШИНГ ҮНЭЛЖ, ДҮГНЭХ ШАЛГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2025-10-06
1444

Шүүх шинжилгээний тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах, алба хаагчдын албаны шуурхай бэлэн байдал, бие бялдар, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх, хүний нөөцийг чадавхжуулж, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргын 2025 оны А/139 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг батлагдсан хуваарь, удирдамжийн дагуу алба хаагчдын мэргэшлийн түвшинг үнэлж, зэрэг олгох шалгалтыг улсын хэмжээнд төв, нийслэл, орон нутагт бүсчилсэн хэлбэрээр өнөөдөр /2025.10.06/ зохион байгууллаа. 

Шалгалтад Шүүх шинжилгээний ерөнхий газрын 127, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын 59, Бүсийн шүүх шинжилгээний төвүүдийн 131, нийт 317 алба хаагч хамрагдаж, хууль, эрх зүй, цэргийн хэргийн мэдлэг, сэтгэн бодох чадвар, бие бялдрын норматив шалгуур үзүүлэлт гэсэн төрлүүдээр ур чадвар, мэргэшлийн түвшингээ үнэлүүлж, дүгнүүллээ.

 

Эхлэлд очих