Эхлэл

Мэдээ

Танилцуулга

УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-10-01
1134

Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Бүс Нутгийн Аюулгүй Байдлын хэлтсийн дарга, Хууль Сахиулах Ба Аюулгүй Байдлын Атташе Сара Бет Машл болон Олон улсын Мансууруулах бодис, хууль сахиулах асуудлын товчооны хөтөлбөрийн мэргэжилтэн Ц.Эрдэнэхишиг нарыг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус газрын дарга, холбогдох албан тушаалтнууд  хүлээн авч, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, алба хаагчдыг сургаж, мэргэшүүлэх чиглэлээр ярилцаж, санал солилцлоо.

Уулзалтын үеэр тус байгууллагын үйл ажиллагаа, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийж, шинжилгээний лабораториудын үйл ажиллагааг танилцууллаа.

Эхлэлд очих