Эхлэл

Мэдээ

Танилцуулга

“ОНОЛЫН ЦУВРАЛ СЕМИНАР” ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-09-26
1513

Шинжээч, мэргэжилтнүүдэд шинжлэх ухааны онол, практикийн мэдлэг олгох, судалгааны ажлын үр дүнгийн талаар мэдээлэл солилцох, цаашид хамтарсан судалгаа, шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Онолын семинар-2025” цуврал хэлэлцүүлгийн хүрээнд 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Ч.Ганзориг "Орон нутгийн хэмжээнд мэдээлэл лавлагааны сан бүрдүүлэх ач холбогдол ба гутлын мөрийн сан" , Хүрээлэн буй орчны  шинжилгээ, үнэлгээний  лабораторийн  шинжээч, цагдаагийн дэслэгч А.Есөнтөмөр “Шөвгөр хоншоорт зэвэг (brachymystax lenok) загасыг зохиомол арга ашиглан байгалийн нөөцийн нөхөн сэргээлт хийх” сэдэвт судалгааны ажлын үр дүнг алба хаагчдын дунд хэлэлцүүллээ.

Эхлэлд очих