АЛБА ХААГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хот дахь “Олон улсын хууль сахиулах академи (ILEA)”-аас 2025 оны 09 дүгээр сарын 15-наас 19-ний өдрүүдэд зохион байгуулсан “Хууль бус синтетик төрлийн мансууруулах бодисын чиг хандлага” сэдэвт олон улсын сургалтад Байгалийн ухааны шинжилгээний газрын Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Золжаргал, Химийн шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Нямхишиг нар амжилттай хамрагдаж, гэрчилгээ авлаа.
Энэхүү сургалтад 8 улсын Шүүгч, Прокурор, Мөрдөгч, Шинжээч болон Гаалийн мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд АНУ-ын Хар тамхитай тэмцэх алба (DEA)-ны Хими болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын үнэлгээний чилэлийн сургагч багш, судлаач нар олон улсын химийн бодисын хяналт, хууль бус наймаа, кибер мөрдлөг, синтетик каннабинойд, шинэ төрлийн опиодын тархалт, түүний хор хөнөөл болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.



