МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧИЙН НЭРЭМЖИТ 2025 ОНЫ “БУУДЛАГЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Буудлагын аварга шалгаруулах тэмцээн”-ийг Шүүх шинжилгээний ерөнхий газраас Ханан-Ар буудлага спорт, сургалтын төвд 09 дүгээр сарын 21, 22, 23-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тэмцээнд Төрийн цэргийн болон хууль сахиулах 12 байгууллагын 160 гаруй тамирчин оролцож, удирдлагын, захиргааны, тусгай бүлгийн, мэргэн буудлагын, халз буудлагын гэсэн төрлөөр хурд хүч, цэц мэргэнээ сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.
Шагнал гардуулах үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх, хошууч генерал Д.Баасандамба, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Буянбат, Тагнуулын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал А.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, бригадын генерал Б.Баатар, Хил хамгаалах ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хурандаа Ц.Гансүх, Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд, Төрийн тусгай хамгаалалтын газрын дэд дарга, хурандаа Д.Тэмүүлэн, Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (PhD), цагдаагийн хурандаа О.Зоригт болон зочид, төлөөлөгчид оролцлоо.
Халз буудлагын АКМ-ПМ төрөлд Тагнуулын ерөнхий газрын тамирчин Ц.Отгонжаргал
Халз буудлагын Тактик оптик төрөлд Төрийн тусгай хамгаалалтын газрын тамирчинБ.Хүслэн
Захиргааны Тактик оптик төрлийн Багийн төрөлд нэгдүгээр байрт Дотоодын цэргийн штаб , хоёрдугаар байрт Төрийн тусгай хамгаалалтын газар, гуравдугаар байрт Зэвсэгт хүчний Жанжин штаб
Захиргааны Тактик оптик төрлийн хувийн эрэгтэй төрөлд нэгдүгээр байрт Дотоодын цэргийн штабын тамирчинН.Баярсайхан, хоёрдугаар байрт Хил хамгаалах ерөнхий газрын тамирчин Б.Соронзонболд, гуравдугаар байрт Зэвсэгт хүчний Жанжин штабын тамирчин Ч.Одхүү
Захиргааны Тактик оптик төрлийн хувийн эмэгтэй төрөлд нэгдүгээр байрт Төрийн тусгай хамгаалалтын газрын тамирчин Т.Цэрэннадмид, хоёрдугаар байрт Зэвсэгт хүчний Жанжин штабын тамирчин Б.Мөнгөнхэрлэн, гуравдугаар байрт Дотоодын цэргийн штабын тамирчин Б.Уранбаяр
Захиргааны АКМ-ПМ төрлийн Багийн төрөлд нэгдүгээр байрт Зэвсэгт хүчний Жанжин штаб, хоёрдугаар байрт Тагнуулын ерөнхий газар, гуравдугаар байрт Шүүх шинжилгээний ерөнхий газар
Захиргааны АКМ-ПМ төрлийн хувийн эрэгтэй төрөлд нэгдүгээр байрт Зэвсэгт хүчний жанжин штабын тамирчин Ц.Баясгалан, хоёрдугаар байрт Зэвсэгт хүчний Жанжин штабын тамирчин Б.Жанчив, гуравдугаар байрт Тагнуулын ерөнхий газрын тамирчин Ц.Отгонжаргал
Захиргааны АКМ-ПМ төрлийн хувийн эмэгтэй төрөлд нэгдүгээр байрт Батлан хамгаалах яамны Ттамирчин .Эрдэнэчимэг, хоёрдугаар байрт Тагнуулын ерөнхий газрын тамирчин Э.Халиунаа, гуравдугаар байрт Дотоодын цэргийн штабын тамирчин Б.Отгонжаргал
Тусгай томилгоот бүлгийн багийн төрөлд нэгдүгээр байрт Тагнуулын ерөнхий газар, хоёрдугаар байрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, гуравдугаар байрт Хил хамгаалах ерөнхий газар
Тусгай томилгоот бүлгийн хувийн төрөлд нэгдүгээр байрт Тагнуулын ерөнхий газрын тамирчин Ж.Баттулга, хоёрдугаар байрт Тагнуулын ерөнхий газрын тамирчин Б.Мөнхжаргал, гуравдугаар байрт Тагнуулын ерөнхий газрын тамирчин О.Билэгт
Мэргэн буудагчийн буудлагын төрөлд нэгдүгээр байрт Дотоодын цэргийн штабын тамирчин Ж.Батцагаан, хоёрдугаар байрт Тагнуулын ерөнхий газрын тамирчин Н.Цэрэнтогтох, гуравдугаар байрт Зэвсэгт хүчний Жанжин штабын тамирчин Б.Ням-Эрдэнэ
Удирдлагын буудлагын төрөлд нэгдүгээр байрт Тагнуулын ерөнхий газрын тамирчин Б.Онон, хоёрдугаар байрт Төрийн тусгай хамгаалалтын газар тамирчин Ц.Адилтулга, гуравдугаар байрт Шүүх шинжилгээний ерөнхий газрын тамирчин Д.Золзаяа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 2025 оны “Буудлагын аварга шалгаруулах тэмцээн”-д байгууллагын дүнгээр Тэргүүн байрт Тагнуулын ерөнхий газрын баг, тамирчид шалгарч, Шилжин явах цомын эзэн боллоо.
Нийлбэр дүнгээр хоёрдугаар байрт Төрийн тусгай хамгаалалтын газар, гуравдугаар байрт Зэвсэгт хүчний Жанжин штаб тус тус шалгарлаа.
Үйл ажиллагааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх, хошууч генерал Д.Баасандамба хэлсэн үгэндээ: Энэ удаагийн тэмцээнийг Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эв нэгдэл, цог хийморийг илтгэн төр түмнийхээ төлөө шударгаар зүтгэхийг илэрхийлсэн Бэлгэдэл бүхий Буудлагын аварга шалгаруулах шилжин явах Тугийн дор Шүүх шинжилгээний ерөнхий газар өндөр хэмжээнд ач холбогдол өгч, зохион байгуулсныг онцлон тэмдэглэлээ.
Тэмцээнд оролцсон Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын баг, тамирчид Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.














