Эхлэл

Мэдээ

Танилцуулга

АЗИЙН ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ХОЛБОО (AFSN)-НЫ УУЛЗАЛТ, СИМПОЗИУМД ОРОЛЦЛОО
2025-09-22
1347

Бүгд Найрамдах Солонгос Улсын Инчон  хотод 2025  оны 09  дүгээр  сарын 15-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Азийн Шүүх шинжилгээний холбоо (AFSN)-ны 17 дахь болон Ази, Номхон далайн Шүүх эмнэлгийн байгууллагууд (AMPLA)-ын 13 дахь удаагийн “Inspire Your Forensic Imagination” уулзалт, симпозиумд тус газрын удирдлагa, холбогдох албан тушаалтнууд БНСУ-ын Үндэсний Шүүх шинжилгээний байгууллагын санхүүжилтээр оролцлоо.

Уулзалт, симпозиумд  35 улсын 1150 орчим эрдэмтэн судлаач, шинжээчид оролцож, шүүх анагаах ухаан, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, хор судлал, ДНХ, криминалистикийн зэрэг 11 гаруй төрөл мэргэжлийн чиглэлээр судалгааны үр дүнгээ танилцуулсан бөгөөд тус газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Золзаяа “Монгол Улсын Шүүх шинжилгээний байгууллагын чадамжийг сайжруулах төслийн үр дүн”, Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн ахлах сэтгэл зүйч, цагдаагийн дэслэгч Ц.Анхбаяр “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний статистик, демографи хүчин зүйлсийн уялдаа” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Мөн энэ үеэр тус байгууллагын удирдлага Бүгд Найрамдах Солонгос Улсын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын Дэд сайд, Олон улсын Шүүх шинжилгээний холбоо (IAFS)-ны ерөнхийлөгч, Азийн Шүүх шинжилгээний холбоо (AFSN)-ны ерөнхийлөгч, Олон улсын Хор судлалын холбоо (TIAFT)-ны ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Олон нийтийн аюулгүй байдлын яамны харьяа Шүүх шинжилгээний хүрээлэнгийн захирал, Үндэсний Цагдаагийн газрын Шүүх шинжилгээний Мөрдөн шалгах газрын дарга нартай албан уулзалт хийж, хамтын ажиллагааны талаар санал солилцож, зарим асуудлаар харилцан тохиролцлоо.

 

Эхлэлд очих