Эхлэл

Мэдээ

Танилцуулга

Шүүх шинжилгээний байгууллагын 2023 оны “Гар бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа
2023-11-08
258

Шүүх шинжилгээний байгууллагын 2023 оны Соён гэгээрүүлэх ажлын хүрээнд алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл амьдрах хэв маягт суралцах, бие бялдрыг хөгжүүлэх, урам зоригтой ажиллах хүсэл эрмэлзлийг төрүүлэх зорилгоор “Гар бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг Цагдаагийн ерөнхий газрын “Хүч спортын хороо”-ны зааланд 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулж, алба хаагчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцлоо.

Энэ удаагийн тэмцээн уралдаанд 19 багийн нийт 152 алба хаагч өрсөлдсөн бөгөөд 4 Бүсийн шүүх шинжилгээний төвөөс 6 баг, ахмадын хорооноос 1 баг, тамирчид өргөн бүрэлдэхүүнээр оролцсон нь онцлог байлаа.

Тус тэмцээний тэргүүн байранд Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн эрэгтэй, эмэгтэй баг, хоёрдугаар байранд Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн эрэгтэй баг, Криминалистикийн шинжилгээний газрын эмэгтэй баг, гуравдугаар байранд Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн эрэгтэй баг, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын эмэгтэй багууд тус тус шалгарлаа.

Тэмцээнд оролцсон баг, тамирчдад баяр хүргэж, амжилт хүсье.

 

 

Эхлэлд очих