Эхлэл

Мэдээ

Танилцуулга

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-09-12
1242

Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоотой хамтран Байгалийн ухааны шинжилгээний газар, орон нутгийн Шүүх шинжилгээний нэгжийн Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээ хариуцсан алба хаагчдад “Хүрээлэн буй орчны хохирол тооцох аргачлал” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Алба хаагчдад Ойн газар, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, судлаачид “Эдэлбэр газар, газрын хэвлий, хөрс, ус, ургамлан нөмрөг, ой, амьтан зэрэг үнэлгээний төрлүүд, ой, хээрийн түймрээс хүрээлэн буй орчинд учруулсан хохирол тооцох аргачлал” зэрэг сэдвүүдээр хичээл орсон бөгөөд онол, практикийн мэдлэгийг хослуулсан үр дүнтэй сургалт боллоо. 

Эхлэлд очих