Утас: (+976)51264018 | Цахим шуудан: info@nfa.gov.mn | Сайтын бүтэц | Иргэд хүлээн авч уулзах цагийн хуваарь ENGLISH
“БИДНИЙ СОНИРХОЛ-МИНИЙ ХОББИ” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО
2025-09-04
1283
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Ахлах офицеруудын чуулга уулзалт”-ыг угтан хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний хүрээнд “Бидний сонирхол-Миний хобби” цуглуулгын үзэсгэлэн өнөөдөр зохион байгуулагдаж байна.
Үзэсгэлэнд Төрийн цэргийн болон хууль сахиулах 12 байгууллагын 30 гаруй алба хаагч оролцож байгаа бөгөөд тус байгууллагын Кибер аюулгүй байдлын хэлтсийн чиглэлийн ахлах инженер, цагдаагийн хошууч Б.Батбилэг 4 боть 20 төрлийн 1500 гаруй марк, Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах нягтлан бодогч, цагдаагийн хошууч Д.Бэрцэцэг 1 дүгээр ангиасаа цуглуулж эхэлсэн марк, ил захидал, чихрийн цаас зэрэг цуглуулгуудаа танилцуулж оролцлоо.





