“Спортын 4 төрөлт тэмцээн”-ий шатрын тэмцээнд 13 байгууллагын 78 алба хаагчид оюун ухаан, сэтгэлгээний хурд, хүчээ сорин өрсөлдсөнөөс Шүүх шинжилгээний ерөнхий газрын 6 алба хаагч амжилттай оролцлоо
Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын “Спортын 4 төрөлт тэмцээн” 2023 оны 11 дүгээр сарын 07-10-ны өдрүүдэд 14 байгууллагын 600 гаруй алба хаагчдын дунд зохион байгуулагдаж байна.
“Спортын 4 төрөлт тэмцээн”-ий шатрын тэмцээнд 13 байгууллагын 78 алба хаагчид оюун ухаан, сэтгэлгээний хурд, хүчээ сорин өрсөлдсөнөөс Шүүх шинжилгээний ерөнхий газрын 6 алба хаагч амжилттай оролцлоо.
Тус тэмцээний “Ширээний теннис”-ний төрлөөр Шүүх шинжилгээний байгууллагаас 4 алба хаагч өрсөлдөж, эрэгтэй ганцаарчилсан төрөлд Байгалийн ухааны шинжилгээний газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Золзаяа, эмэгтэй ганцаарчилсан төрөлд, цагдаагийн ахлах дэслэгч Э.Шинэцэцэг нар тус тус 4-р байр, холимог хосын төрөлд цагдаагийн хошууч Б.Батбилэг, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Оюу-Эрдэнэ нар 5-р байр, нийлбэр дүнгээр 4-р байр эзэлсэн байна.
Нийт тэмцээнд оролцогчдод амжилт хүсье.





