АХЛАХ ОФИЦЕРУУД ДАРТСЫН ТӨРЛӨӨР ӨРСӨЛДӨЖ, ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Ахлах офицер” бүрэлдэхүүний дунд өрнөж буй спортын 4 төрөлт тэмцээний “Дартс”-ын төрлийг Шүүх шинжилгээний ерөнхий газраас “Mars Billiard” спорт зааланд амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнийг Байгалийн ухааны шинжилгээний газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Золзаяа нээж, баг тамирчдад амжилт хүслээ.
Тэмцээнд Төрийн цэргийн болон хууль сахиулах 10 байгууллагын 30 тамирчин өрсөлдсөнөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын баг тамирчид Тэргүүн байр, Цагдаагийн ерөнхий газрын баг тамирчид Дэд байр, Онцгой байдлын ерөнхий газрын баг тамирчид Гутгаар байрт тус тус шалгарлаа.
Баг тамирчдын цаашдын тэмцээн уралдаанд өндөр амжилт хүсье.




