Утас: (+976)51264018 | Цахим шуудан: info@nfa.gov.mn | Сайтын бүтэц | Иргэд хүлээн авч уулзах цагийн хуваарь ENGLISH
“ОНОЛЫН ЦУВРАЛ СЕМИНАР” ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2025-08-01
1133
Шинжээч, мэргэжилтнүүдэд шинжлэх ухааны онол болон практикийн мэдлэг олгох, алба хаагчдын хийсэн судалгааны ажлын үр дүнгийн талаар мэдээлэл солилцох, цаашид хамтарсан судалгаа, шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Онолын семинар-2025” хэлэлцүүлгийн хүрээнд 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Химийн шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Жаргалдэлгэр “Америкийн нэгдсэн улсын холбооны хууль сахиулах сургалтын төв, сургалтын систем ба үйл явц”, Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээч, цагдаагийн дэслэгч Д.Мөнхцэцэг "Мазаалай баавгайн идэш тэжээл, тоо толгойн өнөөгийн байдал" сэдэвт судалгааны ажлуудын үр дүнг алба хаагчдын дунд хэлэлцүүллээ.




