Эхлэл

Мэдээ

Танилцуулга

АЛБА ХААГЧИД СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДАЖ БАЙНА
2025-07-29
1216

Оросын Холбооны Улсын Челябинск мужийн Миас хотод зохион байгуулагдаж буй “Гарын мөрийн Адис-Папилон систем” сэдэвт хоёрдугаар ээлжийн сургалтад Криминалистикийн шинжилгээний газар болон Нийслэлийн шүүх шинжилгээний газрын 7 алба хаагч 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн амжилттай хамрагдаж байна.

Тус сургалтаар гарын мөрийн “Адис-Папилон 9” системд гарын мөр, дардас, хүний дүр, төрхийн мэдээлэл оруулах, кодлох, төвийн санд бүртгэлтэй гарын мөр, дардас, бусад мэдээлэлтэй харьцуулах арга, аргачлалыг эзэмшүүлэх юм.

Эхлэлд очих