Утас: (+976)51264018 | Цахим шуудан: info@nfa.gov.mn | Сайтын бүтэц | Иргэд хүлээн авч уулзах цагийн хуваарь ENGLISH
СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-07-25
1353
Оросын Холбооны Улсын Челябинск мужийн Миас хотын “Папилон компани”-ийн мэргэжилтнүүд 2025 оны 07 дугаар сарын 01-нээс 25-ны өдрүүдэд тус байгууллагад ажиллаж, Криминалистикийн шинжилгээний газрын Гарын мөрийн шинжилгээний лабораторид гарын мөрийн автомат харьцуулалтын сүүлийн хувилбар болох “Адис-Папилон 9” системийн программ хангамж, төв сервер, ажлын станц болон бусад тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, алба хаагчдад дадлагажуулах сургалт зохион байгууллаа.
“Адис-Папилон 9” системийг суурилуулснаар гарын хээний нэгдсэн сангийн хүчин чадал нэмэгдэж, гарын мөр, дардас, хүний дүр төрх болон бусад мэдээллийг бүртгэх, харьцуулан шинжлэх арга, аргачлал сайжрах боломж бүрдэж байна.



