АЛБА ХААГЧИД СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДАЖ БАЙНА
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-ийн хүрээнд тус улсын Шүүх шинжилгээний үндэсний их сургуульд зохион байгуулагдаж буй “Компьютер ба гар утасны дижитал шүүх шинжилгээ” сэдэвт сургалтад Инженер техникийн шинжилгээний газрын Цахим технологийн шинжилгээний лабораторийн мэргэшсэн шинжээч, цагдаагийн хошууч М.Сандагсүрэн, шинжээч, цагдаагийн дэслэгч Л.Хишигжаргал, Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Р.Еркинжан нар 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 28-ныг хүртэлх хугацаанд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын санхүүжилтээр амжилттай хамрагдаж байна.
Энэхүү сургалтад Латин Америк, Кени, Гана, Занзибар, Танзани, Зимбабве, Замби, Тайланд, Нигери, Кот-д'Ивуар, Йордан, Сьерра Леон, Египет, Өмнөд Судан зэрэг улсуудын нийт 50 гаруй шинжээч, мэргэжилтэн болон байгууллагын алба хаагчид хамрагдаж байна.



