Эхлэл

Мэдээ

Танилцуулга

"МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨР"-Т ЗОРИУЛСАН ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛД ОРОЛЦЛОО
2025-07-10
1423

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, “Монгол Улсын Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд Шүүх шинжилгээний байгууллагын эрэгтэй 58 алба хаагч оролцлоо. 
Алба хаагчдын жагсаалыг Нийслэлийн шүүх шинжилгээний газрын дэд бөгөөд Захиргаа удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Ганбаяр командлан хоёр дахь жилдээ амжилттай алхлаа. 

Жагсаалд оролцсон нийт алба хаагч нартаа баяр хүргэж, ажил амьдралд нь арвин их амжилт, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

 

 

Эхлэлд очих