Эхлэл

Мэдээ

Танилцуулга

АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ, ТАНГАРАГ ӨРГҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
2025-07-09
1474

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, “Үндэсний их баяр наадам”-ыг тохиолдуулан Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйлсэд идэвх зүтгэл гарган, үр бүтээлтэй ажиллаж буй алба хаагчдыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Зам тээврийн яам, Эрүүл мэндийн яам болон Шүүх шинжилгээний байгууллагын шагналаар шагнах, цагдаагийн цол олгох, Тангараг өргүүлэх ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр 1, “Цагдаагийн алдар хүндэт тэмдэг”-ээр 14, “Хүндэт жуух бичиг”-ээр 26, Зам тээврийн сайдын тушаалаар “Онц тээвэрчин” цол тэмдгээр 1, “Хүндэт жуух бичиг”-ээр 2, Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр 5, Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргын тушаалаар “Хүндэт ажилтан” тэмдгээр 1, “Шинжээчийн алдар” хүндэт тэмдгээр 9, “Тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр 7, “Хүндэт жуух”-аар 13, “Баярын бичиг”-ээр 17, нийт 96 алба хаагч шагнагдаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Цагдаагийн хурандаа 5, Цагдаагийн дэд хурандаа 17, Цагдаагийн хошууч 19, Цагдаагийн ахмад 25, Цагдаагийн ахлах дэслэгч 25, Цагдаагийн дэслэгч 49, Цагдаагийн ахлагч 12, Цагдаагийн дэд ахлагч 13, нийт 165 алба хаагч цол, мөрдсөө гардан авч, 38 алба хаагч тангараг өргөлөө.

Хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, цол, шагнал гардан авсан алба хаагч Та бүхэнд баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

Эхлэлд очих