Эхлэл

Мэдээ

Танилцуулга

АЛБА ХААГЧИД СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
2025-06-30
689

Монгол Улсын Зам, тээврийн яамнаас Бүгд Найрамдах Солонгос Улсын Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын газартай хамтран хэрэгжүүлж буй “Тээврийн хэрэгслийн техникийн хяналт үзлэгийг сайжруулах” төслийн хүрээнд тус улсад 2025 оны 06 дугаар сарын 25-наас 28-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “EDR программын ашиглалт” сэдэвт сургалтад Инженер-техникийн шинжилгээний газрын Автотехникийн шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн дэслэгч М.Сүхбат, Г.Мядагмаа нар хамрагдлаа.

Энэхүү сургалтаар алба хаагчид KOROAD байгууллагын “EDR” программыг ашиглан шинжилгээ хийх арга, аргачлал, орчин үеийн дэвшилтэт арга техникүүдийг судалсны зэрэгцээ олон улсын сайн туршлагаас суралцлаа.

Эхлэлд очих