Утас: (+976)51264018 | Цахим шуудан: info@nfa.gov.mn | Сайтын бүтэц | Иргэд хүлээн авч уулзах цагийн хуваарь ENGLISH
ХАНСҮР, ГАВЖ Д.ЧОЙЖАМЦ АЛБА ХААГЧДАД ЯРИА ТАНИУЛГА ХИЙЛЭЭ
2025-06-10
746
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилсан “Тэр бум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дэлхийн Буддистуудын Дээд чуулганы ивээгч, Азийн Буддистуудын Энх тайвны Бага хурлын Ерөнхийлөгч, Энэтхэгийн Олон Улсын Бурханы Шашинтнуудын дээд зөвлөх, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Дэмбэрэлийн Чойжамцыг өнөөдөр /2025.06.10/ урьж, “Байгалиа хайрлах сэтгэлгээ, байгальд ээлтэй амьдралын хэв маяг, хүний эрхэм чанар, ёс суртахуун” сэдвээр танхим, цахим хосолсон хэлбэрээр алба хаагчдад мэдээлэл хийлгэлээ.
Хансүр, гавж нийт алба хаагчдад хандан амны билгийг дээдлэн уламжлалт сайхан мэндчилгээгээ дадуулж, аливаа сайхан соёл уламжлалаа өвлүүлэхийг уриаллаа.


