Утас: (+976)51264018 | Цахим шуудан: info@nfa.gov.mn | Сайтын бүтэц | Иргэд хүлээн авч уулзах цагийн хуваарь ENGLISH
ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-06-10
711
Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан "Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2024 оны нэгтгэсэн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн тайлангийн аудитаар өгсөн зөвлөмжийн мөрөөр хийх ажлын төлөвлөгөө"-ний хүрээнд “Шүүх шинжилгээний байгууллагын нягтлан бодогчдыг чадавхжуулах сургалт, дадлага”-ыг 2025 оны 06 дугаар сарын 05-наас 07-ны өдрүүдэд Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтэст зохион байгууллаа.
Сургалтаар төсөв төлөвлөлт, худалдан авах ажиллагаа, хөрөнгийн хөдлөл, нягтлан бодох бүртгэл болон анхан шатны баримт материалыг газар дээр нь үзэж танилцан, санхүүгийн сахилга батыг сахиж, алдаа, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар туршлага солилцон заавар, зөвлөгөө өгч, багаар ажилласан шинэлэг, үр дүнтэй сургалт, дадлага боллоо.



